МАН, АН-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 16-нд тодорно

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/olloo_mn_1467331222_anman-2020-05-14-131643-920911216.jpeg

Ардчилсан нам, Монгол Ардын намын нэр дэвшигчид тавдугаар сарын 16-ны өдөр тодорно. 

Монгол Ардын намын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан энэ сарын 16-нд болох бөгөөд дээрх хуралдаанаар нэр дэвшигчид тодорхой болох юм. 

Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурал, МАН-ын Бага хурлаар намууд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна.

Одоогийн байдлаар ШИНЭ эвслээс нэр дэвших "Үнэн ба зөв" нам, ШИНЭ нам нэр дэвшигчдээ зарлаад байна. 

У.БИЛГҮҮН