Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Улаанбаатар_зун-2020-05-30-095551-269134982.jpeg

2020 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун  хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон  Алтайн өвөр говиор 18-23 хэм, Халх голын саваар 22-27 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.