Япон Улсаас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/111-2020-07-01-132950-27650251.jpeg

Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад байгаа монгол иргэдийг татан авах ээлжит тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахаар болов.

Одоогоор тус ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн 1448 орчим иргэд бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл мэдээллийг УОК-ын Шуурхай штабд тухай бүр хүргүүлэн ажиллаж байна.

Тусгай үүргийн нислэгт багтах зорчигчдыг ЭСЯ-наас явуулсан бүртгэл, иргэдийн өргөдөл хүсэлтэд тулгуурлан УОК-ын Шуурхай штаб эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэе. УОК-ын Шуурхай штабаас энэ удаагийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн жагсаалтыг ирүүлмэгц тухайн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож, нислэг болон бусад холбогдох мэдээлэл, чиглэлийг өгч ажиллах болно.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ