ХӨСҮТ-д эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий шинэ лаборатори ашиглалтад орлоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ХӨСҮТ-2020-06-03-120023-1447333386.jpeg

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д шинэ лаборатори ашиглалтад орж, оношлогоо хийхэд бэлэн болсон талаар мэдээлсэн юм. Тэрээр:

"Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирус-2 вирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа.

Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлал тогтоц, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д  коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо" гэв.

Манай улсад бүртгэгдсэн нийт 185 батлагдсан тохиолдлоос 44 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гаран, дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байна.