МХЕГ-ын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томилжээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (57)-2020-07-22-152527-225284638.jpeg

/2020.07.22/ Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим агентлагийн дарга нарыг томилсон байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томилжээ. 

Т.Гантулгын  Төгссөн сургууль:

1985 – 1990 онд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Түүх нийгмийн багш

1997 – 2000 онд  МУИС-ийн докторантур, Улс төр судлаач

2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академи, Эрх зүйч

Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD

АЖЛЫН ТУРШЛАГА    

1983 – 1985 онд              Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч

1990 – 1994 онд              Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан

1994 – 2000 онд             “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал

2000 – 2007 онд              МАН-ын даргын зөвлөх

2007 – 2009 онд              Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2009 – 2012 онд              ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2013 – 2016 онд              МАН-ын Нарийн бичгийн дарга

2016 оноос                       Эрчим хүчний дэд сайд

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос