Багшийн ажлын ачааллыг зөв жигдлэх асуудалд анхаарахыг хүслээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
180
legacy:resources/images/news/bd661d69-787e-4806-924d-933c97da1b6e-2020-07-24-140921-1826117689.jpeg

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа.

Багш мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, орон сууцны хангамж, нийгмийн баталгааг сайжруулах, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, VIII их хуралд бэлтгэх асуудлуудаар сайд байр сууриа илэрхийлж, багш нарын санал, хүсэлтийг сонсов.

Багшийн ажлын ачааллыг бууруулах, зөв тэнцвэртэй болгох шийдвэрүүдийг яамны зүгээс гаргаж байгаа ч, хэрэгжилт сургууль, цэцэрлэгийн түвшинд хангалттай бус байгаа нь шат шатны байгууллагын ажлын уялдаа холбоо, удирдлагын төдийгүй багш нарын хандлагаас хамаарч байгааг дурдаж, багшийн ажлын ачааллыг бууруулах асуудалд дахин анхаарахыг салбарын сайдаас хүсэв.

Багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгох, сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллыг багшийн чадвар, ажлын үнэлгээтэй нь уялдуулах, төрийн албан хаагчийн чадвар, харилцаа, ёс зүйн асуудалд анхаарах талаар холбооны төлөөлөл санал хэллээ.

Уулзалтын үр дүнд БШУЯ болон Монголын багш нарын холбоо багшийн хөгжлийн асуудал, их хурлын шийдвэрийн хэрэгжилт дээр хамтарч ажиллахаар болов.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Багш

    яг тэр тусмаа 9 жилийн сургуулийг нэгтгэх хэрэгтэй.

  • З
    залуу багш

    маш зөв

  • З
    Зочин

    зүйтэй

  • D
    Dolgormaa

    Dotuur bairnii bagsh nar arai dendvv haugdaj bna anhaarah tsag bolson baihaa tsalin baga amraltiin 30 honogiig 48 bolgoh shaardlagatai bainaa uamarch nemegdel baihgvi 5.10 jileer ajillasan bagsh nart zereg olgoh 1 bagsh 50 hvvhedtei ajillah estai baital 100.200 hvvhedtei ajillajbnaa

  • T
    Tsogchimeg

    Hamgiin ih achaalaltai ajildag amraltiin honog 30 dotuur bairnii bagsh nariig anhaarah heregtei bnaa nemegdel baihgvi zereg olgohgvi gesen mortloo achaalal dendvv ih 1 bagsh 200 hvvhedtei ajillij bnaa

  • З
    Зочин

    Бага ангийн багш нар өдөр өнжүүлэх ажиллуулах нь ашиг сонирхолын маш том зөрчил харагдаж байна. Сайн ч хүүхэд байсан мөнгө авахын тулд өдөр өнжүүлэхэд ор гэж шахдаг. Эх эцэг өөр багшид өгснөөс ангийн багшид нь өгвөл сайн байх гэж өгдөг ч тун эсрэгээр бөөн хоцрогдолтой хүүхэдтэй баахан мөнгө төлөөд хохирч байна. Үүнийг яах ёстой вэ сайд аа, хурдан шийдэж өгнө үү.

  • З
    Зочин

    тийм шүү

  • Z
    Zaluu bagsh

    Zaluu bagsh nartaiga ulzmaar bna tsalin uramshulal uneheer muu bna ilu tsag ogdgf asuhaar tosow bhgf geh ymaa udirdlaguud ort n tal zassn humusdee tsaling 100% ogch bna shudarga baimar bna.

  • И
    Иргэн

    Зөв санаа, хэрэгжүүлмээр санал байна.

  • З
    Зочин

    Иргэний ёс зүйн боловсролын хичээлийг анги удирдсан багшид өгмөөр байна. Энэ хичээлийг зааж байгаа нийгмийн багш гэж юу ч хийхгүй маш хөнгөн явах юм. Ямар ч хариуцлага хүлээхгүй, хэн ч шалгахгүй хичээл. Гэтэл ангийн хүүхэд ёс зүйн алдаа гаргавал ангийн багш юуны түрүүнд буруутдаг

  • Z
    Zochin

    Bagsh narin tsalin uramshuulal hezeech hisen ajiltai ni nitzedgui.Udirdalguud oorsdin toiron hureelegch nartaa hisench higeeguich hamgin ih tsalin uramshuulal olgodog

  • З
    Зочин

    Үнэн шүү. Яг хэллээ.

  • Б
    Багш

    Наад Болд чинь юу ч хийдэггүй нөхөр шүү дээ.өөрөө л навьяат болсон байх.Одоо ажиллаж байгаа багш нарын төлөөлөлтэй уулүаж санал хүсэлтийг аваачээ.

  • З
    Зочин

    Залуу дунд иргэм багш нартай бас уулзалдаа дандаа л ахмад гэхийн.

  • Э
    эрдэнэцэцэг

    дотуур байрны багш нарыг анхаарч ажилламаар байна зэрэг дэв юу ч байхгүй амартын хоног 30 багшийн үнэлэмж байхгүй зарим дотуур байрны багш нар хонож байна

  • А
    Амгаланбаатар

    Багшид зааж,сургаж байгаа суралцагчийн тоогоор л хувьсах зардлаар нь бодоод цалинг нь өгчих,тэгэхгүй болохоор зарим багш нар цөөн хүүхэдтэй ч олон суралцагчтай ажилласан багштай ижил цалин авч байгаа явдал билээ.

  • Б
    Баярхүү

    Сумын сургуулийг чанаржуулж заримыг нь нэгтгэж цогцолбор болгож эв зүйг нь олж жинхэнэ сургууль шиг болгож үр дүн өгөөжийг нь сайжруулах хэрэгтэй юм шиг санагддаг.Уучлаарай

  • Б
    Багш

    ЕБС-ийн удирдлага дээр анхаарах хэрэгтэй. Ямарч чадваргүй ёс зүйгүй хүмүүс захирал эрхлэгч болж бна.Мөн багш нарын ажлын урамшуулал ердөө л удирдлагын үзэмж, хэн илүү тал засаж гүйнэ тэр хүн л авдаг шүү. Багш нарыг сонгон шалгаруулалтаар авна гэчихээд захирлын хүн л гарч ирнэ. Энэ яг бодит амьдрал дээр бгаа , бүүр хүчээ авчихсан . За тэгээд мөнгө төгрөг бол ярих юм биш. Ямар нэг үг хэл гаргавал тэр багш гүйцээ.Үүнд сайд минь бодлогоор АНХААРАХ цаг болсон шүү.