Ковидоор далимдуулсан томилгоонууд МАН-ын хагарлыг гүнзгийрүүллээ

Улс төр
admin
Унших: 2 мин 30 сек
140
legacy:resources/images/news/105393437_173541830794519_8831169470392921006_o-2020-08-04-080023-449872136.jpeg

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн томилгоо хийгдсэн нь төрийн албаны хуулийг зөрчсөн гэх хэл ам татлах болоод байна. Өнгөн дээрээ төрийн албаны хууль яригдаж байгаа үнэн чанартаа эрх мэдэл, албан тушаал булаалдсан бүлэглэл хоорондын зөрчил гүнзгийрч байна гэж эх сурвалжууд мэдээллэх боллоо.

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс:

“Дээрх томилгоонууд нь Ковидын үеийн түр томилгоо өөрөөр хэлбэл, УИХ-аас энэ хавар баталсан цар тахалтай тэмцэх тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасан тул сонгон шалгаруулалтгүйгээр томилсон, цар тахлын хуулийн хугацаа дуусмагц эргээд төрийн албаны хуулиа баримтлана гэсэн утгатай тайлбарыг хэлээд байгаа.

Харин зарим хуульчид энэхүү заалтыг цар тахлын үед төрийн албаны хууль үйлчлэхгүй гэж ойлгохгүй, зөвхөн олон нийтийг хамруулах арга хэмжээ авахтай холбоотой харилцаанд албан тушаалтныг томилох тухай заалт, гэтэл уг заалтыг хэт хавтгайруулж төрийн жинхэнэ хаагчдын томилгоог хийж байгаа нь Засгийн газар өөрөө хуулийг буруу тайлбарлаж, зөрчиж буй хэлбэр гэж үзэж байна.

Засгийн газрын зүгээс дээрх үйлдлээ “түр” гэсэн тодорхойлолтоор аргацаахыг хичээж байгаа боловч улс төр хавиар эргэлддэг нөхөд нь үүнийг “молиго модон чихэр” гэдгийг андахгүй.

Түүгээр зогсохгүй төрийн албанд 15 жил ажилласан байх өндөр шалгууртай агентлагын даргын албан тушаалд төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй 20 гаруйхан насны хонгор бүсгүйг томилсон нь УИХ-ын гишүүдийн нүдийг орой дээр нь гаргаад авчээ.

“Төрийн алба тогтвортой, мэргэжлийн хуулийн дагуу байна гэж ярьж явсан нөхөд маань амрагаараа, садангаараа томилгоо хийж эхэллээ. Хоёрхон жилийн өмнө ЗТХЯ-нд гарсан хэргийн улмаас ёс зүйн хариуцлага хүлээсэн төрийн нарийн бичгийн дарга нь эргээд дэд сайдаар томилогдлоо. Цаазаар авах ялыг ил цагаан дэмждэг, МАН-аас гарч МАХН-д зүтгэж явсан, олон улсын хариуцлагатай том хурал дээр АНУ-ыг террорист улс гэж зарласан этгээдийг ШШГЕГ-ын даргаар томиллоо. Ц.Нямдорж одоо болтол урт савраа татахгүй байна. Хүүгээ гадаад яамны, хүүгийнхээ найзыг хуучин яамныхаа төрийн нарийн бичгийн дарга болголоо” гэх мэтээр гомдлын цуваа уртаа үргэлжилж байна. 

Ийнхүү төрийн албаны хуулиар нарийн шалгууртай албан тушаалд ковидын хуулиар халхавчлан сонгон шалгаруулалтгүй, шалгуур хангахгүй хүмүүс томилж эхэлсэнд уурссан МАН-ын зарим гишүүд тусгаар тогтнолын ордноор хуурай нойтон агсам тавьж Ерөнхий нарийн бичгийн даргынхаа өрөөг манах болсон гэнэ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь галаас зугтаж ойр ойрхон хөдөө гардаг, бултдаг ажилтай болсон гэнэ. “Төрийн ордон орох гэхээр ковидын хөл хориотой учраас гаднаас хүн оруулахгүй юм, намын байранд ирэхээр хэнтэй ч уулзаж чадахгүй юм” гэж уурлаж, гайхсан хүмүүс “нөгөө хууль бус юм битгий нэхээрэй, шаардаарай” гээд байсан дарга нар маань хаана байна вэ? гэж эрэл хайгуул болж яваа сурагтай. Ийнхүү хэл ам дагуулсан томилгоонууд МАН-ын хагарлыг улам гүнзгийрүүлж шинэ нанчилдаан улам ойртсоор. 

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    төрийн албаны тухай хууль бол хоцрогдсон хууль

  • G
    Guest

    Huue ene setgegdel bichij bga humuusee?! Ta nar chn sohorchihson yumu zarim n? Ulaan tsaim luiwar hahuuli tanil tal gd bj boloh buh bulhaig hereglej jinhene chadwargui, zgr gar huliin uzuurt guideg batsaan suulgasan bn shd. Nudee neegeech ard tumeeen? Ta nar iim bhad yaj oodlohow dee, chaavaas daa

  • А
    албан хаагч

    залуу хүн дарга болж болно ш дээ.Насаараа дарга хийж өөрийн талын хүмүүсээр ээ хүрээлүүлж ажилчидыг дуугарах эрхгүй болгож байгаа агент алгын хөгшин дарга нарыг солих цаг болсон бусуу

  • З
    Зочин

    Боловсролтой мэдлэгтэй залуус дүүрэн байгаа шүү дээ сандал ширээ гэхээр л нөгөө л танил ах дүү амраг саднаа тавих гээд улайраад дайрцгаах юм тэгээд тохиролцоод албан тушаалаа хувааж аваад л санаагаа амрааж суудаг байлгүй

  • З
    Зочин

    Ам ажил хоёр нь байнга зөрөөд байвал ардчилсан намынхаа араас орно доо хөөрхий

  • О
    олоо

    ажил төрлөө хийгэчээ тэнэг үүдээ та нарыг ард түмэн нэг л өдөр шүү дээ

  • И
    Иргэн

    Хүрэлсүхийгээс огцоруулах хэрэгтэй!!!

  • З
    Зочин

    Энэ засгийн хийж буй томилгооноос харахад МАН үнэхээр боловсон хүчний хомсдолд орсон нь үнэн бололтой. Өрөвдмөөр болчихжээ хөөрхий яаж улс орныг цааш авч явна даа

  • З
    Зочин

    35 havitsaa jaahan ger bvl jigderch,ajilruu anhaarah bolomj neegdeh nas da Ug ni

  • З
    Зочин

    Д.Өнөрболор гэгч УИХ-ын гишүүнээр сонгогдохоор хүн биш дээ.Намтарт нь олон худлаа зүйл байна гэж мэддэг хүмүүс ярьж байна лээ.

  • З
    Зочин

    Хуулиа сайн бариарай

  • Т
    Тайван бай

    За ямар АН биш дээ МАН чинь боловсон хүчнээр хахсан нам. Хутган үймүүлэх сана л байна АН-ынханд ямар хамаатай юм. МАН-гийн томилгоо

  • З
    Зочин

    Тэгээд Эрдэнээгээ ерөнхий сайд болгох гээ юу ккккк ха ха ха Ээвээ Үүлээ Баяртангуудтайгаа зайлмой

  • Ж
    ЖОНКУУРСАН ЛЛАРУУД

    ЖДҮ хулгайч хүүкийг зайлуулж гэмээн Монгол түмний нуруу жаахан тэнийж мэднэ гэш...