"Таван толгой" ХК 100 оюутанд тэтгэлэг олгоно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/118103585_1433264976871471_2181860881826837610_o-2020-08-24-110204-532267704.jpeg

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой ХК нь 100 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр "Тавантолгой" ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Өмнөговь аймгийн 1-4 дүгээр курсэд суралцах 100 оюутанд олгохоор болжээ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг ажлын өдрүүдэд Даланзадгад дахь төлөөлөгчийн газар, Цогтцэций сум дахь мэдээллийн төв, Тавантолгой ХК-ийн төв оффист тус тус хүлээн авч байгаа аж.

"Тавантолгой ХК-ийн  нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-т шалгарсан оюутанд нэг жилийн сургалтын төлбөрт нь хоёр сая төгрөг олгох юм байна.