Коронавирусээр өвчилсөн 298 хүний 9 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/rsz_dsc_0477-2020-08-24-160226-1864033715.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"2020.08.23 Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 399  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалж хэлвэл: 

8.22-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүний  шинжилгээ

8.9-ны өдөр Франкфурт-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүний давтан шинжилгээ, 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1  хүний  шинжилгээ,

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9  хүний давтан  шинжилгээ, 

Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ, 

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн  21  жолоочийн шинжилгээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. 

Өнөөдөр нэг  хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Ингээд МУ-д  нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс 289  иргэн эдгэрсэн байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтанд 31 хүн, гэрийн ажиглалтанд 40 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д одоо 9  хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүнд байна" гэлээ.