Танилц: Өнөөдрөөс эхлэн цахимаар авч болох ХАЛАМЖ, ТЭТГЭМЖҮҮД

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/273435_da4920_byamba_x974_x974-2020-08-25-141140-1420650046.jpeg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа: 

Хөдөлмөр Нийгмийн Халамжийн салбарт үйлчилж буй 6 хуулийн дагуу 12 үйлчилгээг  1,5 сая иргэн авч байгаа юм. Бид  эдгээр үйлчилгээнүүдээс дөрвийг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр иргэд  өнөөдрөөс /2020.08.25/  эхлэн эдгээр үйлчилгээнүүдийг бичиг баримт бүрдүүлэхгүйгээр цахимаар авах боломжтой боллоо.

Цахимаар авах боломжтой үйлчилгээнүүд:

Насны хишиг

Ихэр хүүхдийн тэтгэмж

Одонтой ээжийн тэтгэмж

Жирэмсэн эхийн тэтгэмж

0-3 хүртэлх хүүхэд асарсны тэтгэмж

Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж зэргийг и-баримт аппликейшн, www.ehalamj.mn, ТҮЦ машинуудаас авах боломжтой.

2019 оны байдлаар насны хишгийг 138,383 ахмад, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 212,462 иргэн, одонтой ээжийн тэтгэмжийг 223,2 мянган ээж авч байна.

Л.Дэлгэрмаа