Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хөвсгөл нуур руу бохир усаа урсгаж байсан зочид буудлыг илрүүлжээ
00

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хяналт, шалгалт явуулахад нэр бүхий зочид буудал нь Хөвсгөл нуур руу бохир усаа урсгаж байсан нь тогтоогджээ.
Тодруулбал, Хатгал тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын баруун урд байрлах "Далай-Ээж-2" зочид буудал нь бохир усаа насосоор татан урсгаж, Хөвсгөл нуурыг бохирдуулж байгаа нь өнөөдрийн хийсэн хяналтаар илэрсэн байна.
Тиймээс уг зочид буудлын үйл ажиллагааг зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.



