Их зураач Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг босгожээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5f5a36178f02f-2020-09-11-092807-143863412.png

Монголын ард түмэнд “Марзан” хэмээн дуурсагдсан 20 дугаар зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн үүдэн хойморт босгожээ.

Гэрэлт хөшөөг их зураачийн ураг удмынхан бүтээлгэн түүний нэрэмжит сургуульд ийнхүү хүндэтгэн залсан байна. Уг ёслолд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шаравын удмын төлөөллүүд, албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн үеэр их зураачийн хөшөөний нээлтэд зориулан Есөнбулаг сумын ЕБС-ийн сурагчдын дунд гурван насны ангиллаар гар зураг, шүлгийн уралдаан зохион байгуулав.