Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/257809-28062020-1593310797-1968378334-songuuli_sanal_bloomberg-2020-10-25-110446-210192803.jpeg

Орон нутгийн сонгууль болоход хэдхэн хоног үлдсэн бөгөөд намууд нэр дэвшигчдийнхээ материалыг сонгуулийн хороонд хүргүүлээд буй. Тэгвэл ирэх өдрүүдэд юу болох талаарх сонгуулийн хуанлиг хүргэж байна.

Есдүгээр сарын 20-оос өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлнэ.

Аравдугаар сарын 1-ээс өмнө сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах боломжтой.

Аравдугаар сарын 12-оос өмнө сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах.

Есдүгээр сарын 9-ний дотор нам, эвсэл, бие даагчид бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргүүлнэ. Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Есдүгээр сарын 30-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлнэ.

Есдүгээр сарын 30-аас эхлэн аравдугаар сарын 14-ны өдрийн 00.00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.

Аравдугаар сарын 30-ны дотор сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлнэ.

Аравдугаар сарын 24-ний дотор сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлнэ.

Аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.

Аравдугаар сарын 15-ны өдөр санал хураалт болно.

legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-1-101542-957786032.jpeg legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-2-101643-1124435559.jpeg legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-3-101617-850346075.jpeg legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-4-101718-1330537270.jpeg legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-5-101733-1312836825.jpeg legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-6-101750-1145766520.jpeg legacy:upload/images/ni/2020/09/11/ith-graphic-2020-7-101805-1700528375.jpeg