Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баян-Өлгий, Увс, Өмнөговь аймгуудад цас оржээ
00

Өнгөрсөн шөнө буюу 2020 оны есдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт, Увс аймгийн Баруунтуруун, Өмнөговь, Өндөрхангай сумдын нутгаар энэ намрын анхны цас орсон байна.
Өнөөдөр /2020.9.11/ баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байгаа юм.



