Ц. Магалжав: Допин хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/5d11ce3269fd1.jpeg

Энэ жилийн улсын наадамд шөвгөсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар МҮБХ-ны  дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад:

Тэрбээр “Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн нь үнэн. БНСУ-ын лабораториас хариу нь Допингийн үндэсний төвд ирсэн. Би одоогоор та бүхэнтэй адилхан хэн нь хэрэглэснийг мэдэхгүй байна. Сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрийг шууд зарлах боломжгүй. Учир нь допинг илэрсэн бөх Б сорьцоо шинжлүүлэх нь нээлттэй. Тэгэхээр Б сорьцных нь хариу гарсны дараа л нэрсийг нь зарлах боломжтой болно. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос бөхчүүдтэй уулзаад, мэдэгдэх байх. Мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй” гэлээ.