ЭМЯ: Шинжилгээ хийсэн 422 сорьцонд коронавирус илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/хх-2020-09-12-123238-850223253.jpeg

Өнөөдөр /2020.09.12/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 422 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 

Түүнчлэн дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 288 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 38 мянга, нас баралт 2 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Эдгэрсэн хүний тоо 247 мянга гаруй байна. Харин манай улсын хувьд зөөвөрлөгдсөн тохиолдол 311, эдгэрэлт 298, эмчлүүлж буй 13 хүн байгаа юм.

legacy:upload/images/ni/2020/09/12/эмя-122706-959878032.jpeg

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам