Агнасан нэг тарвага тутамд нийт 640-700 мянга төгрөгөөр торгоно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/тарвага-2020-09-13-112810-345374990.jpeg

Тарваганы толгой тутамд Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянга төгрөгний торгууль болон Амьтны нөөцөд учруулсан хохиролын нөхөн төлбөр  болгон эм тарвагыг 400 мянга төгрөг, эр тарвагыг 340 мянга төгрөгөөр тооцон торгохоор болжээ.

Иймд агнасан нэг тарвага тутамд нийт 640-700 мянга төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдох аж. Түүнчлэн ан хийх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл, бууг хураадаг байна. Саяхан Завхан аймгийн  Тосонцэнгэл суманд 38 настай эрэгтэй тарваган тахлаар өвчилж нас барсан хэрэг гарчээ. Одоогийн байдлаар Монгол улсад нийт 210 гаруй хүн тарваган тахлаар өвчилж, 80 гаруй нь нас барсан байна.