Монгол шатарчид багтсан Ази тивийн өсвөрийн баг дэлхийн аварга боллоо

Улс төр
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/5f8296f9ee0a2-2020-10-11-144557-1730030194.jpeg

Tornelo цахим сайтаар зохион байгуулсан Тив хоорондын цомын аварга шалгаруулах шатрын багийн тэмцээнд Ази тивийн шилдэг өсвөрийн шатарчдын баг Африк, Европ, Америк тивийн багуудыг хожиж /2020.10.10/ түрүүлэн, цомын эзэд болов.

Энэхүү тэмцээнийг Их мастер Юдит Полгарын нэрэмжит 6 дахь удаагийн "Global Chess" фестивалийн хүрээнд Европын шатрын нэгдэл /ECU/ болон Дэлхийн шатрын холбооны хөгжлийн сангаас зохион байгуулсан бөгөөд Азийн баг нэг хожигдолгүй түрүүлсэн байна.

legacy:upload/images/ni/2020/10/11/bd05eb7fdaf0c0ebd95f87aa9a3660a2-144531-1953928078.png

Монголын шатрын холбоо “COVID-19” халдварын үеэр цахимаар гадаад харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн Азийн шатрын холбоотой нягт уялдаа холбоотой байдгийн үр дүнд Монголоос 5 өсвөрийн шатарчид бусад орны шилдэг өсвөрийн шатарчидтай хамт нэг баг болон Ази тивээ төлөөлөн энэ тэмцээн ийнхүү оролцов. Тухайлбал, ДШХДМ Э.Азжаргал, ДШХДМ Б.Тэнүүнболд, ДШХДМ Л.Очирбат, ДШХМ Д.Мөнхзул, ОУМ Д.Батсүрэн нар оюун ухаанаа уралдуулжээ.

legacy:upload/images/ni/2020/10/11/9a5f6ad768df17ffbee98a8118fe4f59-144544-1948843326.png
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнэг бөхчүүдэд машин өгдөг ард түмэн допинг уусан уугаагүй гэж төр нь хамагг цаг заваа зарцуулдаг гавъяат хөдөлмөрийн буаатар цолоор шагнадаг атлаа оюуны асар их амжилт гаргадаг дэлхийн аврага шатарчиддаа салаавчнаас өөр юм өгдөггүй энэ дарга нарыг яах вэ.Асар их мөнгөний ашиг оруулдаг эрдэмтэддээ бас л салаавч