Л.Халтар: Төмөр замын хоёр ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/халтар-2020-11-17-225002-591188270.jpeg

Цаг үеийн асуудлаар УОК-оос мэдээлэл хийлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

“Төмөр замчдын дунд коронавирус тархсан байж магадгүй гэсэн таамаг хэвлэл мэдээллээр их явлаа. Сэлэнгэ аймагт нэг төмөр замчнаас сэжигтэй тохиолдол илэрсэн юм байна. Тандалт судалгаа шинжилгээ хийгээд албаны хүмүүс хариу өгнө.

Улаанбаатар төмөр замын нэг ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол өнөөдөр илэрсэн. Яг албан ёсоор мэргэжлийн хүмүүс баталгаажуулж мэдээлнэ. Миний ярих зүйл биш” гэлээ.