Халдвар 31-ээр нэмэгдэж нийт тохиолдол 505 боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_4246-2020-11-19-171012-1817951039.jpeg

ЭМЯ-аас коронавирусний халдварын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.

Улаанбаатарт 14 

Сэлэнгэ аймагт 28

Орхон аймагт 13

Дархан-Уул аймагт 11

Дорноговь аймагт 1

Говьсүмбэр аймагт 1

Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүнээс халдвар авсан нь тогтоогдоод байна.

Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо. Алтанбулагаар энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна" гэдгийг хэллээ.