Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Гучин саяын нэг азтан тодорчээ
00

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр ням гарагт болж нийт 34.101 хүн азтан боллоо. Үүнд:
30 мянган төгрөгийн азтан-30.712,
100 мянган төгрөгийн азтан-3055
Нэг сая төгрөгийн азтан-302,
Гурван сая төгрөгийн азтан-27,
Таван сая төгрөгийн азтан-4 иргэн хожиж,
30 сая төгрөгийн нэг азтан тодров.
Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байсан боловч супер шагналын эзэн тодорсонгүй.
Ээлжит тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, Ebarimt системд бүртгэгдсэн 34.2 сая баримт хамрагджээ.



