ЭМЯ: 3011 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдол нэмж илэрлээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:upload/images/photo/Ambaselmaa_1.jpg

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн  ээлжит /2020.11.23/ мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна" гэлээ. Өчигдөр /2020.11.22/ нийт 3011 хүнд шинжилгээ хийхэд 11  тохиолдол нэмж илэрчээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагийн байдлаар нийт  13 хүнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 640 болов.

Орон нутагт батлагдсан тохиолдлууд:

Улаанбаатар-шинээр 11 тохиолдол

Сэлэнгэ-шинээр хоёр тохиолдол илэрч  нийт тохиолдол 98

Дорноговь-нэмж ирлээгүй нийт тохиолдол 17

Дархан-Уул-нэмж ирлээгүй нийт тохиолдол 20

Говьсүмбэр-нэмж илрээгүй нийт тохиолдол нэг