Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын азтан маргааш тодорно
00

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлыг маргааш "Боловсрол" суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм.
Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой. Өмнөх аравдугаар сарын сугалааны тохирлоор 34,226,375 баримт бүртгэгдэж, 30 сая төгрөгийн нэг, 3 сая төгрөгийн 27 азтан тус тус тодорсон билээ.



