Японы экспорт сүүлийн 11 жилд байгаагүйгээр буурчээ

Хоосон
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Japan's exports have fallen to an 11-year low.jpg

Цар тахлын улмаас дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотойгоор Японы экспорт 2020 онд өмнөх оны мөн үеийнхээс 11.1 хувиар буурсан нь сүүлийн 11 жилд бүртгэгдсэн хамгийн сул үзүүлэлт болов.

Японы экспорт 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын үеэр 33.1 хувиар буурснаас хойш хамгийн их буурсан дүн үзүүллээ гэж тус улсын Сангийн яамны урьдчилсан тайланд тэмдэглэсэн байна.

2020 онд экспортын хэмжээ 68.41 их наяд иенд /660 тэрбум ам.доллар/ хүрсэн нь мөн 2012 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Бараа бүтээгдэхүүнээр авч үзвэл, өнгөрсөн онд автомашины экспорт 2019 оны мөн үеийнхээс 20 хувиар, автомашины сэлбэгийн экспорт 19.1 хувиар тус тус буурчээ. Түүнчлэн импортын хэмжээ 13.8 хувиар буурч 67.73 их наяд иен хүрчээ.