Нийт 25 хувьцаат компани 78.0 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Хоосон
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО.jpg

Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр зохицуулсан байна.

2019 онд нэр бүхий 34 хувьцат компани 112.1 тэрбум төгрөг, 2020 онд 35 хувьцаат компани 132.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ онд нэр бүхий 25 хувьцаат компани нийт 78.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор болжээ.

Хуулиар тогтоосон дээрх хугацаа хоёрдугаар 20-ны өдрөөр дуусгавар болоод байна. Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд заасны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан тараана.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО