Ши Жинпинь: БНХАУ ядуурлыг ялж чадлаа

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Ши Жинпинь.jpg

БНХАУ үгээгүй ядууралтай хийсэн тэмцэлд ялсан тухайгаа удирдагч Ши Жинпинь улс даяар өрнүүлсэн ядуурлыг арилгах кампанит ажлын тайлангийн хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр, "Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтын ачаар манай улс ядуурлыг арилгах хэцүү даалгаврыг биелүүлж, ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ" гэжээ.

Ши Жинпиний онцлон тэмдэглэснээр, хөдөө тосгоны 98.9 сая оршин суугч, 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас гаргасан байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс ядууралтай тэмцэхэд 246 тэрбум орчим ам.доллар зарцуулжээ. "Үгээгүй ядуу зүдүү байдал эцэс болж, бас нэгэн түүхэн гайхамшиг тохиолоо! Энэ бол Хятадын ард түмэн, Хятадын Коммунист нам, хятад үндэстний агуу алдар гавьяа юм" гэж Ши Жинпинь цохон тэмдэглэсэн байна.