Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Маргаашнаас цаг агаар эрс дулаарна
00

Ирэх долоо хоногт цаг агаарын хэм эрс дулаарч өдөртөө 1-12 градусын дулаан болно хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, ирэх мягмар гарагаас эхлэн говийн аймгуудын нутгаар өдөртөө 12 хэм дулаарах бол төвийн болон баруун аймгууд өдөртөө 1-6 хэмийн дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.
Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй, өдөртөө -9 хэмийн хүйтэн, салхи баруунаас 6 м/с байх юм байна.



