Бага насны гурван хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/цагдаа-1.jpeg

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн есдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

Энэ талаар ар гэрийнхэн нь дуудлага өгч мэдэгдсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид тухайн өдрийн 21:30 цагт дуудлагыг хүлээн авсан бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.