АНУ-ын ерөнхийлөгч 1.9 их наяд ам.долларын тусламжийн багцыг батлахыг Сенатад уриалжээ

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/байдэн.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 1.9 их наяд ам.долларын тусламжийн багцыг ойрын хугацаанд батлахыг Конгрессын Сенатын танхимд уриаллаа. 

Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг бямба гарагт баталсны дараа Ж.Байден ийнхүү мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд үг хэлэх үеэрээ Төлөөлөгчийн танхимын хууль тогтоогчдод талархал илэрхийлээд, бидэнд дэмий өнгөрүүлэх цаг байхгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

“COVID-19” цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн аж ахуй нэгж, засаг захиргаа, олон сая иргэнд тусламж үзүүлэх хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим 219-212 саналын харьцаагаар баталжээ