Илжин аян: БНСУ-ын одод шил даран "шийтгэгдэж" байна

Social pop
С.Хонгорзул
Унших: 5 мин 5 сек
60
legacy:hereglesen zurag/солонгос одууд.png

Америкт бэлгийн дарамтад орж, хүчирхийлэлд автаж байсан эмэгтэйчүүдийн “#metoo” аян өрнөж, Холливудын жүжигчдээс эхлээд спортын шилдэг тамирчид, АНУ-ын сенаторын булхай хүртэл илчлэгдэж байв. Үүнтэй төстэй явдал БНСУ-д үлгэлжилж, сүүлийн хэд хоног алдартай оддын өнгөрсөнд хийж байсан хар бараан үйлдлүүдийг ангийнх нь хүүхдүүд илчлэх болжээ. Үүнийг "илжин" буюу сургуулийн танхай, дарангуйлагч хүүхдүүдийг тодруулах аян хэмээн нэрлэжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд алдартнуудын ахлах, дунд сургуулийн булхайг дэлгэх аян эрчээ авч байна. "Netizens" буюу интернэт иргэд ээлж дараалан цахим сүлжээнд өөрсдийн мэдэх түүхүүдээ хуваалцсаар байна. "Netizen" гэдэг нь англи хэлний "net", "citizen" гэх үгүүдийн нийлбэр. "Илжин" байсан одод өнгөрсөнд хийж байсан үйлдлээ нэг бүрчлэн санаж чадахгүй байгаа бол хохирогчид он сар, баримттайгаар тэдний эсрэг тэмцэж байна.

legacy:hereglesen zurag/twins voll.jpg

Энэ бүхний эхлэл нь БНСУ-ын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид юм. Тэд дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ. Өдгөө 24 настай ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл хэмээв.

Ихэр тамирчдын нэг болох Да Ён инстаграм хуудаснаа “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсч байна. Багаасаа л хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан багынхаа найзуудад муухай дурсамж, сэтгэлийн шарх өгч, жоохон хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” хэмэээсэн бол нөгөө ихэр нь болох Жэ Ён мөн инстаграм хуудаснаа “Өсвөр насандаа гаргаж байсан үг, үйлдлээс минь болж гомдож, зовсон хүмүүсээс хүлцэл өчье. Би хэлсэн муухай үг, хийсэн буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвшинө” гэжээ.

Ихрүүд дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж, биечлэн уучлалт гуйхыг хүсч байгаа гэнэ. Харин тэдэнд дээрэлхүүлж байсан нэгэн хохирогч цахим сүлжээнд “Одоогийн байдлаар тэдэнд дээрэлхүүлж байсан дөрвөн хохирогч байна. Гэхдээ илүү олон хохирогч байгаа. Бид насаа хэлэхгүй. Мөн өөрсдийгөө илчлэх зүйл хэзээ ч хийхгүй” хэмээн бичжээ. Ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй бөгөөд багаас нь хөөсөн байна.

legacy:hereglesen zurag/kim dong hee.jpg

Үүний дараа “Itaewon Class” киноноор бидэнд танигдсан Ким Дон Хиг ахлах сургуульдаа хүчирхийлэл үйлддэг байсан гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр  сургуулийнхаа хашаанд болон ангидаа тамхи татдаг байсан аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг алгадаж, зарим хүүхдүүдийг гаднах өнгө үзэмжээр нь дооглодог байсан гэнэ. Гэвч карьер нь тасралтгүй өсөж буй залуу жүжигчний  харьяалагддаг "JYP" энтертайнментаас түүнийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн юм.

legacy:hereglesen zurag/jong byung gyu.jpg

Харин жүжигчин Жо Бюн Гьюг хүчирхийлэл үйлддэг байсан нь хөдлөшгүй баримт, нотолгоогоор тогтоогдсон байна. Өдгөө 24 настай “Girls’ Generation 1979”, “Sky Castle” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан тэрбээр Шинэ Зеландын Окленд хотод дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд солонгос сурагчдын дунд алдартай байсан гэнэ.

Түүнд зодуулсан хохирогч “Нэг өдөр сургууль тараад Жо Бюн Гью нэг найзтайгаа  намайг хүчээр караоке руу дагуулж явсан. Караокены төлбөр 30 гаруй долларыг би төлсөн. Тэд намайг сүүлийн дууг дуул гэсэн боловч би хөгжмийн сонсгол муутай учир сайн дуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэвч тэр микрофон барьж аваад намайг цохиж эхэлсэн. Аргагүйн эрхэнд дуулж эхэлмэгц тэд шоолсон” хэмээн нотлох баримт болсон зургуудыг дэлгэжээ. Энэхүү баримтээр Жо Бюн Гью гарах гарцгүй болж KBS телевизийн бүтээж буй “Come Back Home” шоунаас өөрийн хүсэлтээр гарчээ.

Энэхүү аяны хүрээнд хамгийн том хохирол амссан хүн бол волейболын шигшээ багийн тамирчин Пак Сан Ха гэнэ. Өдгөө 34 настай түүний дунд сургуульдаа ангийнхаа хүүхдийг зодож байсан нь илчлэгдсэн тул хариуцлагаа үүрэн, их спортоосоо зодог тайлж буйгаа зарлажээ.

“Stray Kids” хамтлагийн дуучин Хьюнжин ангийнхаа групп чатанд нэгэн хүүхдийг “Чиний хоол их идээд байгаа чинь надад таалагдахгүй байна. Чи бол бусад хүүхдүүд хоол идэж чадахгүй байгаа шалтгаан. Чи ээжгүй учраас л ийм идэмхий байгаа юм” хэмээн доромжилжээ. Энэхүү чат ил болсны дараа “Stray Kids” хамтлаг тоглолтод оролцсон ч Хьюнжин өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй байна.

legacy:hereglesen zurag/ji soo letter.jpg

Тэрбээр захиандаа “Надаас болж зовсон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өнгөрсөн хугацаанд ёс зүйгүй үйлдэл хийснийг зөвтгөх аргагүй.  Эдгээр нь уучлагдах боломжгүй үйлдлүүд байсан. Жүжиглэж эхлэхдээ, би өнгөрсөн амьдралаа халхалж байхдаа, олон нийтийн зүгээс маш их анхаарал халамжын үр дүнд  өдий зэрэгт хүрсэн юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч миний зүрх сэтгэлийн буланд өнгөрснийг буруутгах мэдрэмж үргэлж эргэлдэж, эргэж буцахад хэтэрхий оройтсонд харамсдаг. Харанхуй өнгөрсөн цаг үргэлж намайг дарж байсан.  Жүжигчин гэдгээ хараад би удаан хугацааны туршид зовж шаналж байсан хүмүүсийн өрийг гүнээ цайруулж, бүх амьдралаа угааж арилгаж чадахгүй өнгөрсөн амьдралаа эргэцүүлж, харамсах болно.  Миний  маш том буруугаас болж драмыг чимээгүй байлгаж байсан нэвтрүүлэгчид, продакшны баг, жүжигчид, ажилтнуудад асар их хохирол учруулах нь эмзэг бөгөөд нүгэлтэй байна. Драма надаас болж цаашид хохирол амсахгүй байх гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  Надад гомдсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ өвдөг сөгдөн уучлалт гуйж байна” гэжээ.

Маш олон оддын өнгөрсөнд хийсэн хар бараан зүйлс дэлгэгдсээр байгаа нь заримынх нь карьерыг сүйтгэж байгаа юм. Энэ сарын хамгийн дуулиантай хэргээр жүжигчин Жи Сү-гийн ахлах сургуульдаа хүүхдүүдийг зодож, мөнгө авах, охидод бэлгийн дарамт үзүүлж байхдаа бичлэг хийдэг байсан зэрэг үйлдлүүд тодорчээ. Тэрбээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, инстаграмдаа гараар бичсэн уучлалт гуйсан захианы зургийг оруулжээ.

Олон хүн энэхүү хэргийг нотлох баримттай, “уучлах аргагүй” гэж үзэж байгаа юм. Жи Сү өөрийн бурууг хүлээж, шинэхэн киноны зураг авалтаас өөрийн хүсэлтээр гарчээ. Энэхүү уран бүтээлд тэрбээр удаан хугацааны дараа гол дүрд тоглох байсан аж.

legacy:hereglesen zurag/iljin.jpg

Английн Премьер лигийн Суонси, Сандерланд, Ньюкасл Юнайтед зэрэг багуудад хүчин зүтгэж явсан хөлбөмбөгч Ки Сү Ён, "(G)I-DLE" хамтлагийн дуучин Сүжин, "I.O.I" хамтлагийн гишүүн асан Ким Со Хи, "The Boyz" хамтлагийн Сүнвү, "Loona" хамтлагийн дуучин Чү, "(G)I-DLE" хамтлагийн дуучин Со Ён, "Monsta X" хамтлагийн дуучин Киюүн, "EVERGLOW" хамтлагийн Аиша нар сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж, бэлгийн дарамт үзүүлж, доромжилдог байсан нь нотлогджээ.

Солонгосчууд алдартай дуучин, жүжигчдийг нийгэмд нөлөөлөх хүмүүс гэж үздэг учир дараа үеийн хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлэхгүйн үүднээс шийтгэлийг нь заавал өгдөг байна. Ахлах сургуульдаа “илжин” байсан гэж хэлмэгдсэн одод ч цөөнгүй байгаа тул нотлох баримттай хэргүүдэд л энтертайментийн зүгээс хариуцлага тооцож, гэрээгээ цуцлах, чөлөө өгөх зэрэг арга хэмжээг авч байгаа юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mina2021/03/08

    Solongoschuud ih us sanamtgai humuus ym uneheer buruugaa oilgoj uuchlal guij shiitgelee huleej bval boloo sh dee zaaval hunii amidarliig ter chigeer ni ugvi hiihiig husdeg yg drama shigee humuus gedgee notolj bh ym da

  • Z
    Zochin2021/03/08

    Xuuli changatai oron sxan ymoo. Nuguu xed n ch uxamsartain. Manaid Iim ayn ywbal yaxuu. Ed nar shig ingej uuchlal guix xvn xed bx bol.

  • М
    манай жисү2021/03/06

    хөөрхий амьтан ганц удаа гол дүрд тоглох гэж байхад! сайн яваа нэгнээ араас нь хутгалж чадаж байна

  • H
    Hairan oduud2021/03/06

    Ene ayn bolohoos omno uneheer bisherdeg humuus mine bailaa araichdee

  • H
    Handltiin tuluu ywmaarq bn..2021/03/06

    Zrimin ent n tsnasa nytsaasn hudl medell bsn uchras... Tgd ch ygd emgte idol jvjigchdyg ch orulaq bgn??? Handlt awh gj vnn zuw n ilreq bhd ulguj awaal bichtsn bhy?? Niitlelee dhin zas!!

    • А
      Анти!!2021/03/06

      энтертайнмент нь жүжигчнээ л өмөөрч таарна шт!