УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэн хуулийн төсөл боловсруулжээ

Social pop
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Эмэгтэй гишүүд 2021-01-27.jpg

УИХ-д хамгийн олон буюу 13 гишүүн сууж байгаа. Тэднийг нэгдэж хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал дээр ажиллахгүй байна гэх олон нийт шүүмжлээд амжсан. Тэгвэл тэд ажилдаа оржээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа жиргэсэн байна. Тэрбээр "УИХ-ын эмэгтэй гишүүдтэйгээ хамтран Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьлаа. 2016-2021 онуудад хуулийн хэрэгжилт дээр НҮБ-ийн Хүүхдийн сан, ХЭҮК хийсэн мониторинг, зөвлөмжүүдээс тусгалаа" хэмээжээ.