Тайландын Ерөнхий сайд сэтгүүлчид рүү гар ариутгагч цацжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/тайланд сайд.jpg

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-оча саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулах ер бусын аргыг сонгосон нь олныг гайхшруулав. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар асуухад тэрбээр гар ариутгагчаар сэтгүүлчдийн өөдөөс шүршиж эхэлжээ.
Тэтгэвэрт гарсан армийн генерал 2014 оны цэргийн эргэлтээс хойш засгийн эрхэнд гарсан бөгөөд хэвлэлийнхэн нэлүээн тааламжгүй ханддагаараа алдартай.

Өмнө нь тэрбээр сурвалжлагчийн толгойг илж, чихийг нь зулгааж байгаад камерын дуранд өртөж байв.