ДЭМБ: “Астразенека” вакциныг цусны бөөгнөрөл үүсгэдэг эсэхийг судалж эхэлжээ

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/вакцин (2).jpg

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 44 цэгт 19643 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 67 489 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

“Астразенека” вакциныг Европын 8 улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Энэхүү мэдээллийг судалж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр, ““Астразенека” вакцин хийлгэсэн хүн цусны бөөгнөрлөөс болж нас барсан. Зарим орон энэхүү вакциныг түр хориглосон гэдэг мэдээлэл гарсан. Одоогийн мэдээллээр, Европын найман улс энэхүү вакциныг тарихаа түр хойшлуулсан.  Цусны бөөгнөрөл вакцинтай холбоотой байна уу,  эсвэл өөр шалтгаанаас болж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа. ДЭМБ-аас энэхүү вакцин Европын найман улсад болж байгаа үйл явдалтай холбоотой байна уу гэдгийг шалгахаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Монгол Улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа” гэв.