Шанхайн эрдэмтэд нэхмэл даавуун дэлгэц бүтээжээ

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/даавуун дэлгэц.jpg

Шанхайн хэсэг бүлэг эрдэмтэд дэлгэц болгон ашиглах боломжтой нэхмэл давуу зохион бүтээсэн тухай Фуданийн их сургуулийн мэргэжилтнүүд "Shanghai Daily" сонинд мэдээлжээ.

Төслийг удирдагч Пэн Хуэйшэний мэдэгдсэнээр, тус материалын ажиллагаа нь компьютер юмуу ухаалаг гар утсыг санагдуулна гэв. Мөн харилцаа холбооны технологид хэрэглэх боломжтой болж магадгүй аж. Даавуун дэлгэцийг тунгалаг гэрэлтүүлэгч утсан дээр тулгуурлан бүтээжээ. Эрдэмтэд лабораторын нөхцөлд 6 метр урт, 25 см өргөнтэй даавуу дэлгэцийг бүтээсэн байна. Пэн Хуэйшэний хэлснээр, тус дэлгэцийг үүнээс илүү том хэмжээтэйгээр бүтээх боломжтой байжээ. Нягтрал нь нугалах болон сунгаж татах үед ч хэлбэрээ алдахгүй тогтвортой байдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Тэрбээр, “Нэхмэл даавуун дэлгэц  нь уян хатан бөгөөд агаар нэвтрүүлэх чадвартай. Үүнээс гадна угаалгын машины олон зуун удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай тул хэрэглэхэд тохиромжтой юм” хэмээсэн байна.