Багш, ажилтнуудын 52 хувь нь коронавирусний эсрэг вакцин хийлгээд байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/вакцин хийлгэх.jpg

Боловсролын байгууллагын багш, ажилтнууд энэ сарын 11-ний өдрөөс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18,134 багш, ажилтнууд буюу 52.2% дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Харин Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Өчигдрийн 21:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 112,294 хүн коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ.