Дуучин Бейонсе сая долларын эд зүйлсээ хулгайд алджээ

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/Бейонсе.jpg

Дуучин Бейонсегийн эд хөрөнгө хадгалагдаж байсан Лос Анжелес дахь агуулахаас сая долларын үнэтэй зүйлс авч явсан тухай TMZ портал мэдээлэв.

Хулгайч нар 2021 оны гуравдугаар сард дуучны агуулахаар хоёр ч удаа "зочлоод" амжсан болохыг эх сурвалж хэлжээ. Агуулахыг "Parkwood Entertainment" гэх компани түрээсэлж байсан ч алга болсон бүх эд зүйлс бүгд Бейонсегийн ажээ. 

Алдагдсан эд зүйлсийн ихэнх нь тансаг зэрэглэлийн цүнх, даашинз гэнэ. Уг хэргийг Лос Анжелесийн цагдаагийн газар шалгаж байна.