“Johnson & Johnson” компани ирэх сараас Европт вакцин нийлүүлнэ

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/вакцин жонсон.jpg

Caption

АНУ-ын “Johnson & Johnson” компани нэг тунгаар хийх зориулалттай коронавирусний эсрэг вакцинаа 4 дүгээр сарын 19-нөөс эхлэн Европ тивд нийлүүлэхээр болжээ.

Ингэснээр вакцины хомстолтой тулгараад байгаа Европын орнуудын вакцинжуулах хөтөлбөр өргөжнө гэсэн хүлээлттэй байна. Европын холбооны эмийн агентлаг “Johnson & Johnson”-ын вакцинд энэ сарын дундуур зөвшөөрөл олгосон.

Европын холбооны гишүүн 27 улс “Johnson & Johnson”-оос 200 сая тун вакцин авахаар гэрээ байгуулсан бол нэмэлтээр 200 сая тунг авахаар гэрээнд тусгажээ.

“Johnson & Johnson”-ын вакцин нь бусад вакцинтай харьцуулахад нэг тунгаар хийхээс гаднын энгийн хөргүүрт хадгалах горимтойгоороо давуу  хэмээн тооцогдож байгаа юм.