ОХУ, АНУ сансрын гэрээгээ 2030 он хүртэл сунгалаа

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Russia and the United States l 2030.jpg

ОХУ-ын засгийн газар АНУ-тай сансрын хамтын ажиллагааны гэрээгээ 2030 оны арванхоёрдугаар сар хүртэл сунгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Алуурчин Путинд АНУ-ын улс төрд хошуу дүрснийх нь шанд хориг арга хэмжээ авах багадна” хэмээсэн тул хоёр улсын харилцаа хүйтэн дайны дараа үеийнхтэй харьцуулахуйц сул түвшинд  хүрчээ. Гэвч дээрх гэрээний дагуу хоёр улс 2030 оны арванхоёрдугаар сар хүртэл сансар судлалд хамтран ажиллах, сансрын уудам болон тэнд буй байгууламжуудаа энхийн зорилгоор ашиглах юм.

Хэдийгээр АНУ-ын худалдааны департмент өнгөрсөн сард Оросын экспортуудад тавих хоригоо чангалж байгаагаа зарласан ч гэрээг сунгасны дараа сансар судлалтай холбоотой экспортуудыг хэсэгчлэн чөлөөлөхөөр боллоо.