Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНАСАУ Токиогийн Олимпын наадамд оролцохгүй
00

БНАСАУ тамирчдаа коронавирусний халдвар авахаас хамгаалахын тулд энэ зун Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байхаар болжээ. Шийдвэрийг гуравдугаар сарын 25-нд Пёньянд болсон БНАСАУ-ын Үндэсний Олимпын хорооны хурлын үеэр гаргасан байна.
Спортын сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа ҮОХ-ны дарга Ким Ил Гук энэ үеэр, "Олон улсын спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" шаардлагатай байгааг дурджээ.



