Ким Кардашян тэрбумтнуудын жагсаалтад багтжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Kim kardashian.png

    Америкийн реалити шоуны од Ким Кардашян тэрбумтнуудын жагсаалтад багтсан гэдгийг өчигдөр /2021.04.06/ Форбс сэтгүүл зарлажээ.

   Косметик барааны болон бэлэн хувцасны бизнесүүд, сурталчилгааны гэрээнүүд, хөрөнгө оруулалтын дүнд түүний хөрөнгийн хэмжээ 1 тэрбум долларт хүрсэн байна. Одоо тэрбээр манай гарагийн хамгийн баян 2,755 хүний нэг болжээ. Ким Кардашяны дүү Кайли Женнер тэрбумтнуудын жагсаалтад нэг удаа багтсан ч өнгөрсөн оны тавдугаар сард хасагдаж хөрөнгийн хэмжээгээ зохиомлоор өсгөсөн гэж Форбс сэтгүүл үзсэн тул хассан байна.