Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/beijing city.jpg

    БНХАУ-ын нийслэл Бээжин хот хамгийн олон тэрбумтантай хот болсон тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. Бээжинд оршин суудаг тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 33-аар нэмэгдэж, 100-д хүрсэн байна.

   Ингэснээр сүүлийн долоон жил дараалан хамгийн олон тэрбумтантай хотоор шалгараад байсан Нью-Йоркийг гүйцэж түрүүлэв. Хэдийгээр Бээжин тэрбумтнуудын тоогоороо Нью-Йоркийг гүйцсэн боловч тус хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ нь Хятадын нийслэлийнхээс илүү байгаа юм.