Эквадорт бага оврын нисэх онгоц осолджээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Ecvador plane.jpg

    Эквадор  улсын баруун хэсэгт бага оврын нисэх онгоц осолдсон байна. Үүний улмаас дор хаяж зургаан хүн амь үрэгдсэн тухай “El Commercio” сонин мэдээллээ.

    Тодруулбал, осол өнгөрсөн лхагва гарагт Гуаяс мужийн Салитре кантонд болжээ. Хөнгөн хөдөлгүүртэй, бага оврын онгоц Гуякиль хотыг чиглэн нисэж явсан байна. Нисэх онгоцны ослын улмаас багийн хоёр гишүүн болон дөрвөн зорчигч амиа алджээ. Хууль сахиулагчид ослын галтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна.