Алдарт рэппер DMX зүрхний шигдээсээр нас баржээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/DMX.jpg

  Америкийн алдарт рэппер, жүжигчин DMX буюу Эрл Симмонс өчигдөр /2021.04.09/ 50 насандаа нас баржээ. Тэрбээр сүүлийн таван өдөр зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

   Эрл Симмонс 15 хүүхдийн эцэг байсан бөгөөд Jay-Z, Ja Rule, LL Cool J зэрэг рэп одуудтай хамтран ажиллаж, “Party Up (Up in Here)”, “X Gon’ Give It To Ya” зэрэг хит бүтээлүүд туурвиж байснаас гадна “Cradle 2 the Grave”, “Romeo Must Die”, “Exit Wounds” зэрэг уран сайхны кинонуудад дүр бүтээж байжээ.