Араб анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцуулжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/arab.jpg

    Хүн төрөлхтөн анх сансарт ниссэн энэ түүхэн өдөр Арабын Нэгдсэн Эмират улс анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцууллаа.

    Нора Аль-Матроши хэмээх 28 настай эмэгтэй Арабын Нэгдсэн Эмират улсын анхны эмэгтэй сансрын нисэгч болж түүхэнд бичигдэж байна. Тэрбээр АНЭУ-ын Сансрын төвийн сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан хоёр шинэ сансрын нисэгчийн нэг гэнэ. Уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 4000 гаруй хүн өрсөлдсөнөөс Мохаммед Аль-Мулла болон  Нора Аль-Матроши  нар тэнцэж, сонгогдсон байна.

   Сансрын нисэгч Нора Аль-Матроши нь 1993 онд төрсөн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрбээр одоо Үндэсний газрын тосны корпорацид инженерээр ажилладаг байна. Удахгүй NASA-ийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорих юм байна.