“Alibaba”-д торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө нэмэгджээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Jack Ma happy.jpg

    Хятадын эрх баригчид үүсгэн байгуулсан “Alibaba” компанид нь 2 тэрбум 78 сая ам.долларын торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө 2 тэрбум 3 сая ам.доллароор өссөн байна.

   “Alibaba”-д торгууль ногдуулсны дараа АНУ-д тус компанийн хувьцаа 9.3 хувиар өсжээ. Одоо Жек Ма “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтад 52 тэрбум 1 сая ам.долларын хөрөнгөөрөө 25 дугаарт бичигдэж байна.