Х.Болортуяа хагас шигшээд шалгарав

Бусад
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Х.Болортуяа жудо.jpg

      62 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, өнгөрсөн жилийн Иван Ярыгийн “Алтан Гранпри”-гийн аварга ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасулова нарыг тус бүр цэвэр ялснаар хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарав. Харин 57 кг-д ОУХМ А.Батцэцэг сүүлийн барилдаанд Энэтхэгийн Аншуд торгуулиар цэвэр ялагдснаар хэсгээсээ хоёрдугаар байраар гарлаа.