Стефэн Көрри 49 оноо авснаар дундаж оноо авалтаар лигийг тэргүүлж эхэллээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/steph seth.jpg

Голдэн Стэйт Уорриорс Филаделпиа 76 багууд улирлын учраа таарсан тоглолтоо хийж 107:96 харьцаатайгаар Уорриорс хожлоо. Уорриорсоос Стефэн Көрри 49 оноо 10 холын шидэлт амжилттай болгож ээлжит шилдэг тоглолтоо үзүүллээ. Ингэснээр тэрээр лигт дундаж оноо авалтаараа тэргүүн байранд бичигдэж эхэллээ.

Харин Филлигээс Бен Симмонс, Тобайс Харрис нар тоглолтыг өнжсөн ба Жоэл Эмбийд 28 оноо 13 самбар, Стефийн төрсөн дүү Сет Көрри 15 оноо 5 дамжуулалт өгсөн байна.