ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХИН: Аавынхаа, улсынхаа төлөө гүтгэлэг дайралт бүхнийг үл тоон чармайж явна

Улс төр
UBn team
Унших: 2 мин 44 сек
460
legacy:hereglesen zurag/Онцлох/176756353_163459282341543_7912961114424691982_n.jpg

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг дахин нэр дэвших боломжгүй гэсэн ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Тэгвэл энэ талаар түүний охин Х.Намуун өөрийн албан ёсны сошиал хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. Х.Намууны байр суурийг бүрэн эрхээр нь хүргэе.

ЗӨВХӨН ААВЫНХАА ТӨДИЙГҮЙ УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ГҮТГЭЛЭГ ДАЙРАЛТ ШАХАЛТ, ХАВЧЛАГА БҮРИЙГ ҮЛ ТООН ЧАРМАЙЖ ЯВНА...

Ардчилсан Монгол Улсад хүний эрх, Үндсэн хуульт ёс, шударга шүүхийн зарчим “ганхаж” байгаад иргэнийхээ хувьд эмзэглэж байгаа учраас хэдэн зүйлийг сийрүүлье.

Х.Баттулгыг л нэр дэвшүүлж болохгүй гэж “тэд” бүхнийг хүчлэв, бүгдэд нөлөөлөв. Сонгуульд дахин нэр дэвших эрхгүй хэмээн олонхийн сүр хүчийг үзүүлэв. Харин тэднээс аав минь айсангүй, сүрдсэнгүй. Шударга ёс, эрх зүйт төрийн төлөө, Монголын ард түмний эв нэгдлийн төлөө буланд шахагдсан ч тэмцсээр, Төрийн тэргүүний зангарагыг харуулсаар байна.

Монгол Улсад хууль, дүрэм мөрдөгдөхөө больж, хүчээр түрий барьдаг, олон нийтэд хуулийн дагуу ажиллаж байгаа мэтээр харуулдаг, ярьдаг хэр нь амьдрал дээр “хүчинддэг” болсныг нэг хүний эсрэг тэмцэх Монгол төр харуулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан үргэлжилж байхад нэг гишүүнийг татаж, Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад Ерөнхийлөгчөө нэр дэвших эрхгүй болгох дүгнэлт гаргуулсан. Эрх баригчдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц бий болжээ. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүйд хүргэжээ.

Гэхдээ Ардчилалын жам ёсыг мухардалд оруулж, дүрэм журмыг өөрсдөө бүтээдэг “мэргэжлийн” улс төрчдөд Монгол ялагдахгүй.

“Тэд” Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргоороо тайлбарлаж, Цэцийн гишүүдийг намын нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг хийж чаддаг юм байна. Улсынхаа Ерөнхийлөгчийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, шахан хавчиж, Цэцийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна.

Албан тушаал, эрх мэдэлд “сохорсон”, улсын биш намын эрх ашгийг тэргүүнд тавьж, Үндсэн хуулийг гууль болгогчидтой шударга, үнэнээр тулалдаж байгаа ганцхан хүнээс тэгтлээ сүрдэж, нухчин дарах гэж улайран тэмцэж байгааг тань харахад улсын төлөөх биш хувийн үзэл баримтлалд тулгуурласан итгэл үнэмшил та бүхнээс “үнэртэж” байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг хичээхдээ явуулж байгаа ядмаг үйл ажиллагаа нь Халтмаагийн Баттулга гэдэг хүний улс Монголынхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

Хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагаа үнэнд гүйцэгдэх өдөр ирдэг жамтай. Улс төрчид, нам засгийг төрийн дээр залахдаа хуулиас гадуурх дарангуйллыг тогтоо гэж ард түмэн чинь сонгодгүйг сана.

Үндэстэн, төр, хуулийн засаглалтай цэгц шударга нийгэм, улс орныхоо мандан бадралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр зүтгэсэн аав минь өнөөдөр эрх мэдэлтнүүдийн шахалт, хавчлагын эсрэг ард түмэнтэйгээ хамт зогсож байна.

Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид аль нэг нам засаг биш ард түмэн дүнгээ тавих ёстой. Итгэл дааж, зүтгэл гарган тэмцдэг гэдгээ энэ амьдралаараа харуулж, зорьсноосоо ухардаггүй, чин шударга төрийн зүтгэлтэн гэдгийг Монголын ард түмэн мэднэ" гэжээ.

legacy:hereglesen zurag/Онцлох/Screen Shot 2021-04-23 at 00.42.42.png
Хуваалцах:460

СЭТГЭГДЭЛ (46)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    Uneniig hellee

    Ter Otgonbayar chini Onzgoid baihdaa bujignuulaad l baisan Mongolchuud mednee medne hadmuud chini ch dee shunaliin tulmuud shuu !

  • M
    mongol

    argaa baraad ohinoo hurtel tatan oruulsan ym shig setgegdel turuud yvchlaa..ohindoo ,medeej sain aav bailgui yahav..harin ard tumnii huvid ymar AAV bol...jishee ni, uriig tegleh ,offshoriin mungiig oruulj ireh..geh met ajil,amlaltuud bailaaaa,,daanch...

  • З
    Зочин

    Х.Баттулга ерөнхийлөгчөө үнэн сэтгэлээсээ дэмждэг. Жинхэнэ жудагтай эр хүн.Орчин үед харин улаан номд орохоор болсон нь харамсалтай.

  • И
    Иргэн

    Зөссс Чи өөрөө хүртэл хүний бизнес яаж дээрэмдэж явдагаа ярихгүй юм уу . Мэдэх нэгнь мэднэ шүү

  • E
    erka

    zugeeree jenko tani ard mash olon huntaniig demjij baigaa huuk golgoos zaabal hariugaa abaarai 100 jileer buh erh medeliig abah geed 100 .n daisantai bolloo huuk golog tseber hun bish 14 ter bumiin ham heregten 4 nudtei zandanshatariigaa ih huraliin darga bolgood huurai duu ouyerdeniigee eronhii said bolgood gantsaaraa ene namiig ezegnehnee namii doojoogui garuudna tag duugui suuldne haramsbaa

  • З
    зочин

    Энэ нэг дарваан хар хүүхэн одоо энд тэнд гэнэт гарч дарвалздагаа болио. Монголын ард түмэн энүүгээр дутав гэж. Тэр толгой баян Зайсангийн эзэн Оюуны Ундраагийн хүүгээ алдахгүй тогтоохоо хичээвэл барав.

  • Ү
    Үнэн үнэн үнэн

    # Энэ л хүлээж бгаа.өөр замгүй нь тодорхой.хийсэн үйлээ эдлэх жамтай

  • Z
    Zochin

    Dun tavina geel dahiad devshihiin genee, hamgiin teneg huulich ch harsan oilgomjtoi l bsan shde, ulirahgyu gedeg huuli yag odoo uilchilj bn tegeed l boloo, het ih sandran chichirch bga ni uuriig ni harin ch buur sonin sanagdaaj bn

  • Z
    Zochin

    Teneg ard tumentei mongol shig zaya n' hayasan uls ene delkhiid hovordoo. Virus n' mutatsad orood humuus n' oyun sanaanii mutatsad orood 2045 bish 10 jiliin daraa gazriin zuragnaas ner n' haaltand oroh tiim l oron bolj huvirah huv' tavilan zaluu bid nart irerh n' todorhoi bolson doo...Burhan nirgeg!!!!!!

  • Z
    zaluu

    mongold hogzil yuch alga torni heruul or tavihaas oor ymgui ene hun mongotei bol shine irsen etgeed ees deer jagaad gevel shineer irsen etgeed mongol hulgailna teheer naad hunee songo songuulid oroh esehni tuunii hereg songoh ni ta nariin hereg tom ym jrisan heruukchuudees or yu bna mongold yuch

  • Z
    Zochin

    Улс эх орноо гэдэг нь үнэн юм бол 280 сая$ төмөр зам яасан вэ тэр мөнгөө л улсдаа өгчих

  • З
    ЗОЧИН

    ХӨӨЕ НАМУУНАА, ГОМДОЁ ГЭВЭЛ З. ЭНХБОЛДОД Л ГОМД? ТАНАЙ ААВЫН НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ МАН, ҮХЦ БИШ ТЭР ХҮН ХААСАН ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ? 2025 ОНЫ 7 САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖТХ БСАН ХУУЛИЙГ ЯАГААД НААШ НЬ ТАТАВ? ХЭРЭВ 2025 ОНДОО ХЭРЭГЖСЭН БОЛ ААВД ЧИНЬ ДАХИАД НЭР ДЭВШИХ БОЛОМЖ БСАН, ХУУЛЬ ЗҮЙН МЭДЛЭГҮЙН УЛМААС ОРДНЫ ТАЙГАНДАА ХУЛХИДУУЛЧИХААД БУРУУГ НЬ БИТГИЙ ХАЯГ АНДУУРЧ ДАЙР? ХЭРЭВ ТЭР ХУУЛИЙГ УРАГШЛУУЛААГҮЙ БСАН БОЛ ЯМАРЧ АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ БСАН, ҮХЦ ХУУЛИЙН ЦЭЦ ДАГУУ АЖИЛЛАЖ БНА? ЯАХЫН ТЭГЭЭД?

  • Z
    zochin.

    Namuunii ovgiig ni zalruul. yachihsan tolgoi ni olgoi bolchihson setguulch ve!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • З
    Зочин

    Хөөрхийдөө хүний үр аавыгаа өмөөрөлгүй яахав дээ.

  • Ш
    Шар

    Бичих гэж байгаа бол өөрийнхөө өмнөөс амраг садангийнхаа өмнөөс бич, ард түмний өмнөөс бичдэг хэн бэ чи

  • М
    мулгуу

    Бүх намыг татан буулгаад О -оос эхлэмээр юм шиг

  • А
    ард түмэн

    Монгол улсад ерөнхйилөгч байгаад ямарч хэрэггүй өөрийн эрх мэдэл байхгүй АРД ТҮМЭН ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС ХИЧНЭЭН ХОРИГ тавьлаа Тухайн ИХ-д гарсан нам мэддэг Ерөнхийлөгч байснаас ерөнхий сайд байсан нь дээр юм Ядахдаа баяжаад буудаг бололтой Ерөнхийлөгч юу хийх ёстой юм Япахдаа хийх мөрийн хөтөлбөрийг төсөвт суулгахгүй үгүйсгэж байгаад өөрсдөө иддэг биздээ

  • Б
    Бат

    Ард түмэн ерөнхийлөгч талд байгаа гэж хүний өмнөөс бүү худал ярь Хүн өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээр алив асуудалд ханддаг. Аавын охин байна. Буруу ч зөв ч өмөөрөх байх. Энд буруу байхгүй. Харин охин минь аав чинь амьдралын ухаантай ч улс орныг удирдана гэдэг тэр бүр хүний хийдэг ажил биш. Үүнд хувь хүний төлөвшил, эрдэм боловсрол, мэргэн ухаан, хүмүүсийг ойлгох чадвар, өрөвч зөөлөн сэргэл, эх орноо хайрлах хайр гм олон чанарууд нөлөөлнө. Өнөө хүртэл эх орон ард түмнээ гэсэн шударга ерөнхийлөгч харамсалтай нь гарч ирээгүй. Бүгд асуудалтай. МАН-с гарч ирсэн Багабанди шуналын тулам, АН-с гарсан Элбэгдорж луйварчин гм ийм л эрх мэдэлд шунасан нөхдүүд гарч ирээд байгаа юм даа

  • И
    Иргэн

    Чамаар зааалгадаг хэн байдаггиим бэ та нар эхнэр нөхөр сольж уралдахааc өөр хийж чадах юм бдаг юмуу

  • Б
    Би

    Ээ хөөрхий энэ хүүхний эцэг 4 жил их хурал засгийн газар ын эсрэг ажиллаж ард түмний төлөө юу хийсэн юм өөртэйгээ ижил санаж мөнгөөр бүхнийг худалдаж авдаг муйхар нударгаар асуудал шийддэг э аргаараа мөнгө тараа мөнгө тараа л гэдгээс өөр юм хийгээгүй зальтан

  • Н
    Нэг хүн

    Загалмайлсан эцгийн хойд дүр

  • P
    pkkykp

    Монгол үндэстэн байхгүй болж Мафийн сүлжээ бий болж хэьэрхий авилга хээл хахуулаар баяжиж байгаа гадны мөнгөөр амьдралаа залгуулж, дотроосоо бие биенэ нухах 1939 оны дэглэмийг бий болгох гэсэн нам дагсан бүлэг нөхдийн хувилдаан болжээ. Ард түмэн ч ард түмэн юм даа хэнд нь ноо байгааг бүгд мэдэж байгаа мөртлөө соногохдоо 20000 төгрөг аваад л бүтэхгүй мөнгө тараагч нарт саналаа өгдөг болжээ. Шудрага цөөхөн хүмүүсээ бүгдийг нь хэлмэгдүүлж ард түмнийг боол болгох бодлого явж байна. Бямбасүрэн сайд асны хэлдэгээр Х.Баттулга бол манай хүн юм. Хүүхэдрүү нь хүртэл тайралт хийж байгаа хүмүүс бол Монгол Улсын урвагч нар байх шиг байна.

  • Х
    Хун

    Миний дүү аавынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар анхаар даа.

  • U
    Uu charmaih

    Nudend haradsan gart barigdsan um hiisne Charmaine gedee!!! Yg u hiisen gj

  • О
    Омг

    Энэ бас юу вэээ

  • С
    сүрэн

    Хууль ёсны ерөнхийлөгчөө дэмжинэ

  • Х
    хуульч

    Ард олон Ерөнхийлөгч Баттулгын талд байгаа шүү, Нарангэрэл мэтийн цөөн хуульчид гэх долоогч нар л танай аавыг харлуулж ярьж, бичиж байх шиг байна. Үнэн үг, үйлдэл ялах нь цаг хугацааны л асуудал шүүдээ.

  • S
    SAPPORO GIIN EZEN BH UEDEE AIMSHGIIN NARIIN

    SAPPORO GEED 90EED ONII UED 1R HOROOLOLD BHAD N AJILLAJ BAISAN BI MASH NARIIN OLON TSAG ZOGSOODOG.UM TUTLAA GEED TSALINGUI AJILUULDAG BAISAN ENE HUN MASH BUZNESIIN NARIIN ARGATAI TSOOVOR CHONO ED MONGO ERH MEDEL GEHEES ULS ORON YDUURAL SONIN BISH,DEER N BOLOVROLGUI MEDLEG MUU BUSHUUHAN ZAUGAA TAVIAD OHIN BOLON HOLILDSON JINGRUUDEE AVAAD TOROOS ZAIL

  • H
    harhun

    MANii trolluud suuldee buruu humuus songosondoo haramsana daa..

  • Z
    Zzz

    Ichih bulchirhai bdaggui yumuu!? Aav shigee bas setgetsiin asuudaltai yumuu?

  • U
    uya

    ICHIJ BNA GEJ HELECH

  • И
    иргэн

    энэ одоо хэн вэ олон авгайчуудын аль нь вэ хаан шиг олон авгайтай гэсэн биз дээ улсын төсвөөр барьсан тэр байранд хотын захиргаа орохгүй юм бол шүүхийг оруулаач дээ олон хүний хувь заяаг шийдэж байгаа газраас юунд нь харамлана вэ ерөнхийлөгч шүүхийг ашиглах дуртай байж тэр байгуулагад ямар хэрэгтэй зүйл хийсэн юм вээ өөдгүй хувиа бодсон хүмүүс төрд гарахаар гай л болох юм даа ханаж цадах болоогүй юм уу

  • И
    Иргэн

    Ухаалаг охинд амжилт хүсье! Хүмүүсээ та нар болиоч,үр хүүхэдгүй юм шиг элдвээр хэлээд,

  • З
    зочин

    Хөөрхийдөө еөк-өөс буугаад л насаараа шоронд орох юм чинь мөн чсандарч тэвдэж байна үнэн юм ийм л сайхан даа

  • Г
    ганаа

    дайралтыг үл тэвчиж сөрөн Яармагт шинээр барьсан хотын захиргааны байрыг өөрийн болгохоор улайрч байнаа гэжээ

  • Г
    Гэрэл

    Яадагч бйасан ерөнхийлөгчөө дэмжинэ.Жингэр нохойнууд хуцаж л байг

  • З
    Зочин

    Олонхоороо шийддэг нь ардчилалын үндсэн зарчим, харин улс үндэстнээ үймээн самуунд уриалж, тусгаар тогтнол, үндэсний аюлгүй байдлаа аюулд учруулж үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авахаар санаархаж байгаа аавдаа болохгүй шүү гэдгийг нь охин нь л юм бол эртхэн сануулаарай. Би л лав танай аавд "муу" тавилаа

  • З
    зочин

    синга хятадын тэжээвэрүүд буруу санаатай луйварчид

  • З
    Зочин

    Танай ааванцар Женко Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хумсалсан амьд Шулам. Нэг өдрийн өмнө ч болов ажлаа өгөөсэй. Дахин нэр дэвших гэж үхлээ. Эхний орны төлөө юу ч хийсэнгүй, зөвхөн өөрийн шуналт сэтгэлдээ ажиллаа. Огцор

  • А
    Аав

    Үр хүүхэд эх эцгээ гэлгүй л яахав даанч танай аавд хүн чанарын хэлтэрхий ч байхгүй хогийн хүн шүү дээ

  • А
    АН

    Танай дүү хар тамхинаасаа гарсан уу

  • Г
    гал

    чи зүгээр хуцалгүй дуугай бай иим эцэгтэй байгаадаа гомд тэгээд ч орос хядад ниилсэн баахан эрлиизүүд монголд цэвэр цусны хүн хэрэгтэй

  • И
    Иргэн

    Миний дүү ирээдүйгээ гэгээлэгээр хар. Хойшид яаж хэлэгдэж явах бол гээд бод. Юм ганцхан өнөөдөрөөр дуусахгүй. Чи харин аавдаа гадуур уур амьсгал ямар байгааг сайн хэ. Тойрон байгаа нөхөд нь мөнгөнөөсөө салчихна гээд бодит үнэнийг аавд чинь хэлэхгүй ойлгуулахгүй байна...Масс ямар байгааг улс төрч хүн маш соргогоор мэдрэх ёстой байдаг юм. Адаглаад Нарангэрэл докторын тайлбарыг сайн тогтоод унш миний дүү...Тэгээд аавдаа ойлгуулаач дээ гуйж байна....

  • Д
    Дахин

    Дахин асууья :Танай аав чинь нарийн темер зам тавибал Хятадын танк орж ирнэ гэсэн угийг чи юу гэж тайлбарлахвэ?

  • З
    Зочин

    Тэгээд аав чинь ард тумний толоо онцгой юу хийсэн юм дээ нэгийг хэл дээ дервен жилд шуудээ .

  • I
    Irgen

    Hogiin ger bvl mongoloos zailaarai