БАРИМТ: Ч.Сайханбилэг АНУ-ын лобби компаниас уул уурхайн авлигын хэргээр зөвлөх үйлчилгээ авчээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
80
legacy:hereglesen zurag/Онцлох/ы.png

   УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр дээр О.Цогтгэрэл гишүүн гарын үсэг зурж байгуулсан АН-аас АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулсан асуудал шуугиан тарьж байна. Тэгвэл уг компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харвал DCI group LLC гэх компани нь улстөрчид болон хувь компани, улстөрийн намуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж.

   Сонирхолтой нь тус компанийн албан ёсны вэб сайтад болох https://www.foreignlobby.com/-д Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тус компаниас мөн адил зөвлөх үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан талаар бичжээ.

  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь уул уурхайн авлигын хэрэгт шалгагдаж буй асуудалдаа тус DCI group LLC компаниас зөвлөх үйлчилгээг авсан талаарх баримтыг энэ оны 2 дугаар сарын 1-нд олон нийтэд мэдээлжээ.

Г.Лхагваа

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Xurtsad tomilolt ogood ene noxriig olj eruul Nyamdorj oo.

  • З
    Зочин

    Дүлзэн.!!

  • З
    ЗӨНӨГ ӨВГӨН

    ЭНЭ ХУЛГАЙЧ ЭХ ОРНОО ХАРИЙНХАНТАЙ СҮЛБЭЛДЭН БАЙЖ ЛУЙВАРДСАН УРВАГЧИЙГ ТҮРГЭН ОЛЖ ИРЖ ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

  • А
    АТГ

    Энэ хүнд хууль үйлчилдэггүй юм байна. Зарим нь бусдад давуу байдал олгосон хэргээр шоронд ял эдэлж байхад энэ хүн гадаадад зугаалж хэргээ цайруулахаар хөөцөлдөж явна. Энэ хүнд хонгилын прокурор үйлчлээд байна уу???, Рио Тинто үйлчлээд байна уу??? Монголын тагнуул зарим үед хулгайлаад хүртэл аваад ирдэг арга зальтай. Гэтэл ямарч хууль хяналтын байгууллага халдаж чадахгүй байгааг бодоход хуульчлагдсан хулгайч болж таарлаа. Энэ нь Рио Тинто Монгол улсыг гартаа бүрэн оруулсныг илтгэнэ.Ийм тусгаар тогтносон улс гэж байх уу??? эрхэм ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараа??? Нэртэйгээр нь Рио Тинтогин Монгол Улс гээд олон улсад зарлачих.

  • З
    Зочин

    Сайханбилэг Уул уурхайн авилга авсанаа баталжээ

  • З
    Зочин

    Сайханбилэг буруутай байгаагүй нь одоо явагдаж байгаа ОТ -н хэлэлцээрээр мэдэгдэж байна.одоо дахиад зээлийн эрх (Дубай 2) хэн нэг нь өгч байж гүний уурхайг ашиглалтанд оруулна тэр хүнээ дахиад яллах уу.

  • И
    Иргэн

    Энэ яагаад ийм аймхай юм бол сүүлээ хавчаад зугтаасан энэ бол монгол хүн биш урвагч

  • И
    иргэн

    муу хулгайч новш байгалийн алдаа