Л.Мөнхбаясгалан: Х.Баттулгын хамгийн том алдаа У.Хүрэлсүхэд бүрэн итгэсэн итгэл байлаа

Улс төр
UBn team
Унших: 1 мин
70
legacy:hereglesen zurag/Онцлох/175868565_2943020149299121_129783690518789785_n.jpeg

    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр "халуунхан" өрнөж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болоод байна. Үүний дараагаар нь Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болгох шийдвэрийг ҮХЦ-д нөлөөлж гаргуулсан гэх МАН-ыг тараах захирамж гарсан. Энэ бүхэн өрнөсөн шалтгаан нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд тун сайн ойлголцол дунд явж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын харилцаа муудсантай холбоотой юм. Тэгвэл энэ талаар сэтгүүлч Х.Мөнхбаясгалан ингэж бичжээ.

   Х.Мөнхбаясгалан "Х.Баттулгын хамгийн том алдаа бол У.Хүрэлсүхэд бүрэн итгэсэн итгэл байлаа. Хамтдаа олигарх дэглэмийг хална, хамтдаа оффшор бүсэд нуусан хөрөнгийг илрүүлнэ, хамтдаа МАНАН бүлэглэлийг дарна, хамтдаа бүтээн байгуулалт хийнэ, хамтдаа Оюутолгойн луйврын гэрээг цуцлаж хамтдаа Эх орныхоо баялгийг 30 гэрбүл биш 3 сая монголчууддаа хүртээнэ гэж итгэсэн итгэл байлаа... тиймээс ч хамтдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эв нэгдлийн ажлын хэсгийг ахлаж , хамтдаа ҮАБЗ ийг санаа зорилго нэгтэй байлгана гэж тэр хичээсэн, итгэсэн, зүтгэсэн. Тиймээс өөрийг муриад , өөрийг нь гүтгээд огцрох мэдэгдлээ хийж байхад нь ч хамгаалж түүнийг огцрохыг дэмжихгүй гэж үгээ хэлсэн юм. Тиймээ, Халтмаагийн Баттулгын хамгийн том алдаа бол ИТГЭЛ байсан юм" гэжээ.

Баяр

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Мөнхбаясгалан гэж нээрээ үнэхээр л мөнгөний сэтгүүлч шүү. Бодохоор Л өрөвдөх юм даа хөөрхий

  • Н
    Нөхөд-ноход

    Тиймээ итгэлээ хулгайлуулж, ар нуруундаа хутга зоолгосон.

  • С
    сонгогч

    үнэхээр төрд байж болохгүй хүн гэдгийг монгол улс УИХ-н гишүүн, 2-3 удаа сайд, улмаар ерөнхийлөгч болгосон хойноо нь биш 17 чингэлэгийн үед нь анхаарах байсан байх шүү

  • З
    Зочин

    Энэ одоо Баттулгын өвөрт нь байсан юм шиг... Бүгдийг нь мэддэг энэ тэр ...

  • Х
    Хуцваа баттулгаа

    Баттулга 4 жил попорсон болохоос юу ч хийгээгvй учир яаж дэмжигдэх юм бэ??? Ахиад 6 жилээр хэн ч дэмжихгvй ш дээ!!! Спиртийг ус болгоно, АН-ыг хагалан бутаргана одоо бvр Монгол улсын Тусгаар тогтнолоор тоглох санаатай??? Хуцваа муу жудочин минээ!!!

  • И
    иргэн

    Энэ монголчуудыг хагалан бусниулдаг манжийн үеийн балиар зан хэзээч арилахгүй юм байна л даа. Мөрөөрөө ажил албаа хамтраад хийцгээж байсан хүмүүсийг хооронд нь яс хаяад л гүтгэчих юм даа. Хоёулахнаа уулзаад учраа олж болдоггүй юм болов уу. АН,МАН аль алинд нь урваач.шарваач ховний бузарууд бий. Цаашид АНХААРАХ хэрэгтэй.

  • Т
    танил

    Баттулга ч өөрөө маш эвгүй хүн шүү дээ.Ер нь л холхон байсан нь дээр хүн.Мөн ийм хүнд итгэхээр ёстой эрхий хуруунда итгэх хэрэгтэй.